A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХОРОО, ЖУРМЫН ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 258

Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай Конвенци, Биоаюулгүй байдлын Картагенийн Протоколыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад

"47.Биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулах үндэсний хороо Байгаль орчны сайд"

гэж нэмсүгэй.

2. "Хувиргасан амьд организм, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бүртгэх, хяналт шинжилгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД