- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 170
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Дарга | -Хүнс, хөдөө аж ахуйн сайд |
Гишүүд: | -Үйлдвэр, худалдааны дэд сайд; -Санхүү, эдийн засгийн дэд сайд; |
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд; | |
-Эрүүл мэндийн дэд сайд; | |
-Гадаад хэргийн дэд сайд; | |
-Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга; | |
-Үндэсний статистикийн газрын дэд дарга /тохиролцсоноор/; | |
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга; | |
-Албан бус боловсролын төвийн захирал; | |
-Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Монголын эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Монголын ардын аж ахуйтны хоршоодын холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/. | |
Нарийн бичгийн дарга | -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаар тогтоолын 1 дэх заалтаас "...уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын..." болон "...тус тус..." гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт