- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 4–ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 76
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор, "Цагаан хувьсгал" хөтөлбөрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын 5 дугаар зүйл, "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 199 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйл, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, "Хөтөлбөр батлах тухай" 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
