A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих үндэсний зөвлөлдөх хороо (орон тооны бус) байгуулсугай.

2.Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих Үндэсний зөвлөлдөх хорооны дүрмийг 1 дүгээр, [уг хорооны гишүүнээр Засгийн газрыг төлөөлөн ажиллах албан тушаалтнуудыг 2 дугаар-гэсэн хэсгийг 1996 оны 238 дугаар тогтоолоор хүчингүй] хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ