- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг зохион байгуулах, зохицуулах, хяналт та

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/
2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
