- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ /Хүүхдийг хөгжүүлэх талаар/ //Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор хүчингүй тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ /Хүүхдийг хөгжүүлэх талаар/ //Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор хүчингүй тооцсон/
1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
"Хүүхдийн эсэн мэнд өсч бойжих нөхцөлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай" дэлхийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалыг дэмжиж, уг тунхаглалаар 2000 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хүрээнд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг сайшаасугай.
2.Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнгийн талаар Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өмнө мэдээлж байхыг холбогдох яам, тусгай газар, аймаг,нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд үүрэг болгосугай.
3.Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг Засгийн газарт болон НҮБ-ын Хүүхийн санд жил бүр зохих журмын дагуу танилцуулж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
