A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 217

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг зохицуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Үндэсний хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт учирч болох хохирлоос хамгаалах арга хэмжээг идэвхжүүлэн зохион байгуулж, түүнд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог өргөжүүлэн ажиллахыг Үндэсний хороонд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 238 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 15 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН