- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх, түүний хэрэгжилтийн түвшинг үндэсний хүрээнд хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Уур амьсгалын Үндэсний хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсугай:
Дарга -Байгаль орчны сайд.
Дэд дарга -Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд.
Гишүүд: -Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уур амьсгалын Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
