- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНИЙН ЗӨВШЛИЙН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНИЙН ЗӨВШЛИЙН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ
1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын дэргэдэх "Үнийн зөвшлийн комисс"-ыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Хувийн үйлдвэрийн эздийн холбоо, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Монгол банктай тохиролцсоны үндсэн дээр дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай:
Комиссын дарга - Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдорж
Комиссын орлогч дарга - Худалдаа,үйлдвэрийн сайд Ц.Цогт;
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.Гомбожав.
Текст томруулах
A
A
A
