A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНЭ ТАРИФ, АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙН ӨӨРЧЛӨЛТ, ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ХООРОНДЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦААГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНЭ ТАРИФ, АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙН ӨӨРЧЛӨЛТ, ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ХООРОНДЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦААГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 4,5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон болон тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийг тогтооход баримтлах үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцааг хавсралтын ёсоор баталсугай.

2.Зохистой харьцааг хэрэглэх зааврыг батлан мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ