- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах, биелэлтийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.3, 13.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үндэсний хөгжлийн хүрээлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяанд байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны зарим байгууллагын бүтцийн өөрчлөлтийн тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "... Шинжлэх ухааны академийн харьяанд ..." гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
