A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 189

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.3, 18.2, 20.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олимпийн наадмын тоглолтод ордог спортын төрлөөр олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг Биеийн тамир, спортын улсын хорооны харьяанд 2005 оны IҮ улирлаас эхлэн байгуулан ажиллуулсугай

2. Үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Т.Ганди нарт үүрэг болгосугай

З. Үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зорилгоор залуучуудын, оюутны болон өсвөр үеийн шигшээ баг байгуулан ажиллуулах асуудлыг 2005 онд багтаан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Ганди, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ