- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .
Улаанбаатар хот
Дугаар 248
(Энэ тогтоолыг 2011-01-25-ны 23-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-г 1 дүгээр, "Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
2. Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ховор амьтны жагсаалт"-ын "Нэг.Хөхтөн" гэсэн хэсэгт "13.Хүрэн баавгай /Ursus arctos/" гэж, "Гурав.Загас" гэсэн хэсэгт "3.Тул /Hucho taiman/" гэж тус тус нэмсүгэй
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 2, 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
