A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ /Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл/

Дугаар 110

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2007 оноос эхлэн жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд С.Отгонбаяр нарт үүрэг болгосугай.

3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох яам, байгууллагын оролцоотойгоор батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж явц, үр дүнг жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд С.ОТГОНБАЯР