- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (ЖУРАМ) БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-175-р хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 215
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (ЖУРАМ) БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-175-р хүчингүй болсонд тооцсон/
Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17 дугаар хавсралт, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам (хөтөлбөр), дүрэм, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
