- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 314
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтын 5 дугаар заалтын "Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл" гэснийг "Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Байгаль орчны сайд | |
М.ЭНХБОЛД | И.ЭРДЭНЭБААТАР |
Текст томруулах
A
A
A

