- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ
2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 118
/Энэ тогтоолыг 200-11-4-ний өдрийн 337-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "ЭКСПО-2008, Зарагоза, Испани" болон "ЭКСПО-2010 Шанхай, Хятад" дэлхийн үзэсгэлэнгүүдэд Монгол Улс оролцохоор тогтож, ерөнхий зохицуулагчаар Үйлдвэр, худалдааны яамыг ажиллуулсугай.
2. "ЭКСПО-2008, Зарагоза, Испани" болон "ЭКСПО-2010 Шанхай, Хятад- дэлхийн үзэсгэлэнгүүдэд Монгол Улсыг оролцуулах бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулж, үзэсгэлэнд оролцох үйл ажиллагааны хүрээг хамарсан удирдамж, төлөвлөгөө баталж хэрэгжүүлэн ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
