A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 150

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.2-ыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж түүнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвт тусгаж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА