A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл/

Дугаар 61

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор батлагдсан "Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд С.Отгонбаяр нарт даалгаж, шаардагдах санхүүжилтийг Дэлхийн банк болон бусад хандивлагчдад хандан шийдвэрлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын сайд С.ОТГОНБАЯР