- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ (ХДХВ/ДОХ-..) ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ (ХДХВ/ДОХ-..)
/ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 289
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт" болон "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д тусгагдсан ХДХВ/ДОХ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх тухай зорилтуудыг хэрэгжүүлэх, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагаа, оролцоог чиглүүлэх үүрэг бүхий "ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо"-ны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Үндэсний хорооны дүрмийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
(1,2-р хавсралтад 2011-01-12-ны 07-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад орон, олон улсын байгууллага, иргэдийн дэмжлэг, оролцоонд түшиглэн зохион байгуулж, үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж ажиллахыг Үндэсний хороонд үүрэг болгосугай.
3. "ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо"-ны үйл ажиллагааны зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтын 42 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх