- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (...боловсролын багш бэлтгэх..)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 316
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (боловсролын багш бэлтгэх...)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр хянан тусгаж хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
