A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ,ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ (Захирамж)

1. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

2. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар;

б) Шинэтгэлийн бодлогын газар (хувийн хэвшил, инновацийн бодлогын хэлтэстэй);

в) Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газар;

г) Төрийн захиргааны удирдлагын газар (мэдээлэл, судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй).

3. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны орон тооны хязгаарыг 50 байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР