A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг Засгийн газрын 2012 оны 222 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсо
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон яам, Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг дэмжих тухай" Засгийн газрын 2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,