A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 372

Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.5, "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан 170.0 (нэг зуун далан) тэрбум төгрөгийн, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд зориулан 80.0 (наян) тэрбум төгрөгийн, нийт 250.0 (хоёр зуун тавин) тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын үнэт цаас арилжаалахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ