A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /Нанцагийн Батсуурь, Түдэвхүүгийн Гантулгыг/

Төрийн албаны тухай хуулийн 22.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд харилцан тохиролцсон бөгөөд өөрийнх нь зөвшөөрсний дагуу Нанцагийн Батсуурийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус нэг жилийн хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР