A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 11-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөөг сайшаасугай.

2. Стратеги төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасугай.

3. Үндэсний стратеги төлөвлөгөөг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратегийн тухай" Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.