A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ /улсын орлогын бараа хадгалж байсан А-1, А-2 агуулах/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, улсын орлогын бараа хадгалж байсан А-1, А-2 агуулах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нефтийн бүтээгдэхүүний агуулахыг худалдахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН