A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх/

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачилга гарган ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг 2010 оны 10 дугаар сард, биелэлтийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР