A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3, 11.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд "Батлан хамгаалахын дэд сайд, Хурдан морины салбар хорооны дарга;" гэснийг "Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;" гэж өөрчилсүгэй.

2. Мөн хавсралтаар баталсан бүрэлдэхүүнд "Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;" гэсний дараа "Төрийн ёслолын албаны дарга;" гэж нэмсүгэй.

3. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

4. "Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант"-ын чиглэлийн авто замаас "Хүй долоон худаг" дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн "Г" зогсоол хүртэлх 3.6 км авто зам барихад шаардагдах 1,100.0 (нэг тэрбум нэг зуун) сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын авто замын сангаас санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалтад зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт, уг замыг 2010 оны 7 дугаар сарын 5-ны дотор ашиглалтад оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ