A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Радио,телевизийн)

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР