- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-г 1 дүгээр, "Ан амьтны нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ батлах тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
