A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 157

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Сонгодог урлаг-П)

Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Төрөөс баримтлах Соёлын бодлого"-ын 3.1 дэх заалт, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад үе шаттайгаар жил бүр тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

3. "Сонгодог урлаг-II" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР