A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

Хэвлэх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох

Хэвлэх

3.1.Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.

3.2.Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна:

3.2.1.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох;

3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай, газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах.

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."шилжүүлсэн орлого" гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг;

4.1.2."тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох" гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг;

4.1.3."татварын цахим баримт бичиг" гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.4."тоон гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.2-т заасныг;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.5."татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдлийг;

4.1.6."татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;

4.1.7."татварын тайлан" гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг;

4.1.8."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж:

4.1.8.а.өвчтэй;

4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа;

4.1.8.в.өвчтөн асарсан;

4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан;

4.1.8.д.сургалтад хамрагдсан;

4.1.8.е.нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;

4.1.8.ё.нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;

4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг.

4.1.9."эсэргүүцэл үзүүлсэн" гэж татварын улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан :

4.1.9.а.цохисон;

4.1.9.б.өшиглөсөн;

4.1.9.в.түлхсэн;

4.1.9.г.аливаа зүйлээр цацсан;

4.1.9.д.биеийн хүчний эсэргүүцэл үзүүлсэн;

4.1.9.е. заналхийлсэн;

4.1.9.ё.хэл амаар доромжилсон;

4.1.9.ж.айлгасан;

4.1.9.з.сүрдүүлсэн;

4.1.9.и.янз бүрийн байдлаар дарамталсан санаатай үйлдлийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын татвар

5 дугаар зүйл. Татварын бүрэлдэхүүн

Хэвлэх

5.1.Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид "татвар" гэх/-өөс бүрдэнэ.

5.2.Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

5.3.Албан татвар шууд болон шууд бус татвараас бүрдэнэ.

5.4.Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно.

5.5.Шууд бус татварыг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно.

5.6.Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.

5.7.Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

5.8.Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.

/Энэ хэсгийг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Татвар ногдох зүйл

Хэвлэх

6.1.Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.

7 дугаар зүйл. Татварын төрөл, ангилал

Хэвлэх

7.1.Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

7.2.Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаарна.

7.3.Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна:

7.3.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

7.3.2.гаалийн албан татвар;

7.3.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

7.3.4.онцгой албан татвар;

7.3.5.авто бензин, дизелийн түлшний албан татвар;

7.3.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

7.3.7 /Энэ заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.8.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

7.3.9./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.10./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.11./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.12./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.13.агаарын бохирдлын төлбөр.

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.3.14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3.15.ус бохирдуулсны төлбөр.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3.16.газрын тосны нөөц ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.3.17.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.4. Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:

7.4.1.хувь хүний орлогын албан татвар;

7.4.2.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;

7.4.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

7.4.4. энэ хуулийн 7.3.14-т зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

/Энэ заалтад 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.5.ус, рашааны нөөц ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.6.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

7.4.7.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

7.4.8.байгалийн ургамал ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.9.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

7.4.10.агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.11.газрын төлбөр;

7.4.12.ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.13. галт зэвсгийн албан татвар;

/Энэ заалтыг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.14.нийслэл хотын албан татвар;

7.4.15.нохойны албан татвар;

7.4.16.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

7.4.17.хог хаягдлын үйлчилгээний хураамж;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.4.18.байгалийн нөөц ашигласны төлбөр.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

Хэвлэх

8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2. Энэ хуулийн 8.4-8.6-д зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3./Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.4.Засгийн газар нь энэ хуулийн 7.3.13-т заасан агаарын бохирдлын төлбөр, агаарын бохирдлын төлбөрийн болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.7, 7.4.15-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр

Хэвлэх

9.1.Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө:

9.1.1.ногдуулсан татварыг хорогдуулах;

9.1.2.татварын хувь, хэмжээг бууруулах;

9.1.3.тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;

9.1.4.татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;

9.1.5.татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;

9.1.6.хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт.

10 дугаар зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих

Хэвлэх

10.1.Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

10.1.1.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон;

10.1.2.тухайн төрлийн татварыг төлж дууссан;

10.1.3.татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;

10.1.4.татвар төлөгч хувь хүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон;

10.1.5.татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан.

10.2.Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ.

10.3.Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ.

10.4.Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө.

11 дүгээр зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа

Хэвлэх

11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

11.2.Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:

11.3.1.тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.2.тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.

11.4.Татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно.

11.5.Татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан тохиолдолд уг үйл ажиллагаа зогссон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно.

11.6.Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Татвар төлөгч, түүний эрх, үүрэг

12 дугаар зүйл. Татвар төлөгч

Хэвлэх

12.1.Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.

12.2.Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно.

13 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл

Хэвлэх

13.1.Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.3.Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.4.Татварын алба нь татвар төлөгч, татвар суутгагч бүрт регистрийн дугаар олгон хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална:

13.4.1.татвар төлөгч хувь хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрчилгээ буюу дэвтрийн дугаар, гэрийн хаяг, харилцах утасны дугаар;

13.4.2.татвар төлөгч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар;

13.4.3.хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

13.4.4.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар;

13.4.5.хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар;

13.4.6.татвар төлөгчийн төлөх татварын нэр, төрөл, банкин дахь харилцах дансны дугаар;

13.4.7.тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудасны хувь;

13.4.8.татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас.

13.4.9.газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.5.Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ.

13.6.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.7.Татвар төлөгчид олгосон регистрийн дугаарыг татвар төлөгч, татвар суутгагч этгээд татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад заавал тусгана.

13.8.Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

13.9.Татвар төлөгчийг бүртгэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх

Хэвлэх

14.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.

14.2.Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

14.3.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

14.3.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан;

14.3.2.татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.3.3.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад улсын татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.

14.4.Энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулж болно.

14.5.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба энэ хуулийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.

15 дугаар зүйл. Татвар төлөгчид үйлчлэх

Хэвлэх

15.1.Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ:

15.1.1.татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;

15.1.2.татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;

15.1.3.татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах;

15.1.4.татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөлгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөлгөө өгөх;

15.1.5.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татварын албаны цахим хуудсаар дамжуулан нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах.

16 дугаар зүйл. Татвар төлөгчид мэргэжлийн зөвлөлгөө өгөх

Хэвлэх

16.1.Татвар төлөгчид хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаар мэргэшиж, бүртгэгдсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх харилцааг хуулиар зохицуулна.

17 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх

Хэвлэх

17.1.Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ:

17.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

17.1.2.татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;

17.1.3.хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;

17.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;

17.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;

17.1.6.татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах;

17.1.7.татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

17.1.8.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

17.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;

17.1.10.татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөлгөө авах;

17.1.11.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл. Татвар төлөгчийн үүрэг

Хэвлэх

18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

18.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;

18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;

18.1.4.татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

18.1.5.татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх;

18.1.6.бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх;

18.1.7.хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;

18.1.8.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх;

/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.1.9.татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх;

18.1.10.нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх;

18.1.11.эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тухайгаа харьяалагдах татварын албанд тухай бүр мэдэгдэх;

18.1.12.банкинд данс нээсэн болон хаасан тухай татварын албанд тухай бүр мэдэгдэх;

18.1.13.татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.1.14.газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаархи мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.1.15.хуульд заасан бусад адилтгах үүрэг.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Монгол Улсын татварын алба

/Энэ бүлгийн гарчигт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19 дүгээр зүйл.Татварын албаны бүтэц

Хэвлэх

19.1.Татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.

19.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын төсвийн орлого, хяналт, сургалт, бүртгэл мэдээлэл, хэвлэлийн харьяа нэгжтэй байж болно.

19.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл. Татварын албаны бэлгэ тэмдэг

Хэвлэх

20.1.Татварын алба нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

201дүгээр зүйл.Татварын албаны бэлгэ тэмдэг

Хэвлэх

201.1.Татварын алба нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

21 дүгээр зүйл. Үндэсний татварын албаны дүрэм

Хэвлэх

21.1.Үндэсний татварын албаны дүрмийг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

211дүгээр зүйл.Татварын албаны дүрэм

Хэвлэх

211.1.Татварын албаны дүрмийг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл. Үндэсний татварын албаны чиг үүрэг

Хэвлэх

22.1. Үндэсний татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

22.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;

22.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

22.1.3.улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

221дүгээр зүйл.Татварын албаны чиг үүрэг

Хэвлэх

221.1.Татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

221.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;

221.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

221.1.3.улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

23 дугаар зүйл. Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

23.1.Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

231дүгээр зүйл.Татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

231.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

24 дүгээр зүйл. Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах

Хэвлэх

24.1.Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

24.2.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан нь татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглон үүнийг зөрчсөн этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

24.З.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

24.4.Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.

24.5.Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг хуулийн этгээд, хувь хүн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

241дугаар зүйл.Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах

Хэвлэх

241.1.Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

241.2.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан нь татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглох бөгөөд зөрчсөн этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

241.З.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

241.4.Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.

241.5.Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг хуулийн этгээд, хувь хүн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

25 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах

Хэвлэх

25.1.Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

251дүгээр зүйл.Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах

Хэвлэх

251.1.Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл. Үндэсний татварын албаны төсөв

Хэвлэх

26.1.Үндэсний татварын албаны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.

261дүгээр зүйл.Татварын албаны төсөв

Хэвлэх

261.1.Татварын албаны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зүйл. Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх

Хэвлэх

27.1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

27.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.5 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн[5] 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6.1.үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтын удирдлага, төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

27.6.2.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;

27.6.3.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;

27.6.4.татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;

27.6.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаархи саналаа бэлтгэж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;

27.6.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;

27.6.7.татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;

27.6.8 татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянаж баталгаажуулах, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох;

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6.9.үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;

27.6.10.үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

271дүгээр зүйл.Татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх

Хэвлэх

271.1.Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

271.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага доор тус тус ажиллана.

271.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

271.4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

271.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус тус санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй иргэдээс сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

271.6.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.6.1.үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтын удирдлага, төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

271.6.2.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;

271.6.3.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;

271.6.4.татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;

271.6.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаархи саналаа бэлтгэж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;

271.6.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;

271.6.7.татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;

271.6.8.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянаж баталгаажуулах, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох;

271.6.9.үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;

271.6.10.үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл.Татварын албаны бүрэн эрх

Хэвлэх

28.1.Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

28.1.2.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх;

28.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

28.1.4.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;

28.1.5.татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулан мэдээллийн сан бүрдүүлж, татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагаанд ашиглах;

28.1.6.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасны дагуу татвар ногдуулах;

28.1.7.тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;

28.1.8.татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах;

28.1.9.илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох;

28.1.10.татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайлан, татварын хяналт шалгалтад шаардлагатай материалыг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

28.1.11.татварын улсын байцаагч, доод шатны татварын албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

28.1.12.татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

28.1.13.цахим үйлчилгээ үзүүлэх;

28.1.14.цахим хяналт шалгалт явуулах.

28.2.Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана:

28.2.1.татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.2.2.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.3.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.4.татвар төлөгчийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг хураалгах;

28.2.5.албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын улсын байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан;

28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

29 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн бүрэн эрх

Хэвлэх

29.1.Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;

29.1.2.татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

29.1.3. татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, татварын өрийг барагдуулах зориулалтаар эд хөрөнгө барьцаалах;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

29.1.4.орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх;

29.1.5.татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;

29.1.6.татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах;

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.7.татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх;

29.1.8.татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;

29.1.9. төрийн албан хаагчийн болон татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах;

29.1.10.албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах;

29.1.11.татварын хяналт шалгалтын акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн биелэлтийг хангах;

29.1.12.татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх;

29.1.13.татвар төлөгчийн хуулиар тогтоосон нууцыг задруулахгүй байх.

30 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хориглох зүйл

Хэвлэх

30.1.Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

30.1.1.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;

30.1.2.татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;

30.1.3.гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;

30.1.4.гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөх;

30.1.5.хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах;

30.1.6.татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх;

30.1.7.татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчих;

30.1.8.татварын хяналт шалгалтын ажлын явцад олж мэдсэн татвар төлөгчийн нууцад хамаарах мэдээллийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас өөр этгээдэд өгөх, хувийн зорилгоор ашиглах;

30.1.9.татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах буюу хяналт шалгалт хийх;

30.1.10.акт, дүгнэлт, бусад баримт бичгийн биелэлтийг хангуулах ажлыг орхигдуулах, түүнд тавих хяналтыг сулруулах;

30.1.11.татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын болон санхүүгийн тайлан тэнцэл гаргах, аудит хийх;

30.1.12.татвар төлөгчид татвараас зайлсхийх нөхцөл боломж олгох, хууль тогтоомж зөрчихийг зөвлөх, ятгах, тулгах, шаардах;

30.1.13.татвар төлөгчийн зүгээс бичгээр болон амаар гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг татварын албаны албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн болон нууцын бүртгэлд бүртгэлгүй орхих, эсхүл уг бүртгэлд бүртгэгдээгүй санал, хүсэлт, гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх;

30.1.14.татварын хууль тогтоомж зөрчсөн, эсхүл татвар нуусан буюу төлөхөөс зайлсхийсэн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бол өөрөө шалгах, эсхүл шалгах ажлыг удирдан зохион байгуулах.

30.1.15.тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчөөс уг гэрчилгээг хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхийг шаардах.

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

Хэвлэх

31.1.татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.2.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараахь зориулалттай байна:

31.2.1.татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангах;

31.2.2.татварын хяналт шалгалтын ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах;

31.2.3.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;

31.2.4.татварын албаны үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг хангах;

31.2.5.татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах.

31.3.Татварын алба нь энэ хуулийн 31.1-д заасан санд шаардлагатай хөндлөнгийн мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулах эрхтэй.

32 дугаар зүйл. Мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх журам

Хэвлэх

32.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ дараахь журмыг баримтална:

32.1.1.татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;

32.1.2.холбогдох баримт, материалыг түр хугацаагаар авахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах;

32.1.3.нотолгооны чанартай баримтын гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх;

32.1.4.тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл асуулга, ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах.

32.2.Шаардлагатай мэдээ, баримтыг хуулбарлан авахдаа бусдын техник хэрэгслийг ашигласан бол хөлсийг нь зах зээлийн, эсхүл харилцан тохиролцсон үнээр төлнө.

32.3.Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга нь хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

33 дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг

Хэвлэх

33.1.Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй:

33.2.1.энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.2.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.2.3.татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардлагыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.4.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ;

33.2.5.цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах бол татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээдэд төлбөрийн хуудас гардуулах бөгөөд түүнд татвар төлөгчийн нэр, гаргуулах татварын төрөл, хэмжээ, татварын өрийг хүлээн авах татварын алба, банкны нэр, дансны дугаар, татварын өрийг татвар төлөгчийн өмнөөс гаргах этгээдийн нэр, хаяг, татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, татвар төлөгчийн хаяг, гаргуулах татварын өрийн хэмжээ, төлбөрийн хуудас үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр, хариу мэдэгдэх хугацааг тусгана;

33.2.6.татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.7.татварын алба, татварын улсын байцаагч татварын өрийг барагдуулах зорилгоор татвар төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалахдаа Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулна;

33.2.8.татварын улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах болон татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа авах, асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдэх ба түүнд татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, татвар төлөгчийн хаяг, он, сар, өдрийг тодорхой тусгаж, тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүс гарын үсэг зурна.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно.

34 дүгээр зүйл. Акт, дүгнэлт бичих үндэслэл

Хэвлэх

34.1.Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ.

34.2.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид "акт, дүгнэлт" гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.3.Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34.4.Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна.

34.5.Татварын улсын байцаагч акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад хавсаргаж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.

35 дугаар зүйл. Акт, дүгнэлтийн биелэлтийг хангах

Хэвлэх

35.1.Татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна.

35.2.Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана .

35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36 дугаар зүйл. Акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох

Хэвлэх

36.1.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:

36.1.1.татвар төлөгчийн гомдлоор;

36.1.2.татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан;

36.1.3.акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан.

36.2.Татварын албаны дарга энэ хуулийн 36.1-д заасан шийдвэр гаргахдаа ажлын хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.

37 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн цол

Хэвлэх

37.1.Татварын улсын байцаагчид дор дурдсан цол олгож болно.

37.1.1.татварын жинхэнэ зөвлөх;

37.1.2.татварын итгэмжит зөвлөх;

37.1.3.татварын зөвлөх.

37.2.Татварын улсын байцаагчид цол олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

37.3.Татварын улсын байцаагчид цол олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

38 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн цалин хөлс

Хэвлэх

38.1.Татварын улсын байцаагчид төрөөс цалин хөлс олгоно.

38.2.Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

38.3.Татварын улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй байна.

38.4.Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална.

39 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн эрхийн баталгаа

Хэвлэх

39.1.Татварын улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх ба тэдгээрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

39.2.Дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.

39.3.Бусад байгууллага, хувь хүнд татварын улсын байцаагчийнхтай ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг хориглоно.

39.4.Татварын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламж, албан тушаалын цалингийн зөрүүг олгоно:

39.4.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүү;

39.4.2.тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүү;

39.4.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.

40 дүгээр зүйл. Татварын албанаас халах

Хэвлэх

40.1.Татварын улсын байцаагчийг дараахь үндэслэлээр татварын албанаас хална:

40.1.1.сахилгын зөрчил удаа дараа гаргасан;

40.1.2.хууль тогтоомж, татварын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;

40.1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон;

40.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан.

41 дүгээр зүйл. Хураагч

Хэвлэх

41.1.Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ.

41.2.Хураагч бие дааж татварын хяналт, шалгалт хийх эрх эдлэхгүй.

42 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл

Хэвлэх

42.1.Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ.

42.2.Маргаан таслах зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

42.3. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн татварын хэлтэс, газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний татварын ерөнхий газрын дарга тус тус батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд татварын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, татварын алба, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд тэдгээрийг томилохдоо тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцөнө.

42.5.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд нь нягтлан бодогч, санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийн иргэд байх ба 60-аас доошгүй хувь нь татварын улсын байцаагчийн ажлаар мэргэжсэн байна.

42.6.Маргаан таслах зөвлөлийг бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

42.7.Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

42.8.Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Маргаан таслах зөвлөлд буцаана.

42.9.Маргаан таслах зөвлөл энэ хуулийн 42.8-д заасан татварын албаны даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн түүнийг хүлээн зөвшөөрвөл тогтоолоо өөрчлөх ба хэрэв хүлээн зөвшөөрөөгүй бол дээд шатны татварын албаны удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ.

42.10.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, түүнчлэн татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

Татвар ногдуулах, төлөх, тайлагнах

43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам

Хэвлэх

43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.

43.2.Энэ хуулийн 43.1-д зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

43.3.Татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох бөгөөд холбогдох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.4.Татвар төлөгчөөс татварын албанд ирүүлсэн татварын тайлан /цахим тайланг оролцуулан/-г төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авч, бүртгэж, шийдвэрлэнэ.

43.5.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.

43.6.Татвар төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнана.

43.7.Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээдэд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хөлс төлөхгүй.

43.8.Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ.

43.9.Татвар төлөгч шууд бус татварыг тухайн үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй урьдчилан төлнө.

43.10.Татвар ногдох зүйлийг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, үнэ нь төлөгдсөн өдрийн алинаар татвар ногдуулах хугацааг тогтоохыг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно.

44 дүгээр зүйл. Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах

Хэвлэх

44.1.Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.

44.3.Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй.

44.4.Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

45 дугаар зүйл. Татварын тайлан үйлдэх, тушаах

Хэвлэх

45.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана.

45.2.Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

45.3.Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.

45.4.Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна.

45.5.Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

46 дугаар зүйл. Татварын тайлан хүлээн авах

Хэвлэх

46.1.Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина.

46.2.Татварын алба татвар төлөгчийн татварын тайлан тушаалтын бүртгэлийг хөтлөн хянаж, жигдрүүлж тогтмолжуулах арга хэмжээ авч болно.

46.3.Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана:

46.3.1.хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх;

46.3.2.тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албан ёсны болгосон эсэх;

46.3.3.хүлээлгэн өгсөн он, сар, өдрийг тайланд тэмдэглэсэн эсэхийг нягтлан тайлан тушаах хуулийн хугацаанаас хожимдуулсан бол энэ тухай тэмдэглэл үйлдэх.

46.4.Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээж авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална:

46.4.1.нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх;

46.4.2.татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх;

46.4.3.тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх;

46.4.4.тайланд тусгасан татвараа хугацаанд нь төлсөн эсэх;

46.4.5.тайланд тусгасан татварын өр, илүү төлөлтийн дүн нь татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх;

46.4.6.татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн татвар төлөгчийн тайланд хамаарах хөндлөнгийн мэдээлэл байгаа эсэх.

46.5.Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна:

46.5.1.дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах;

46.5.2.тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх;

46.5.3.нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын ногдлоо тооцоолох талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн аваагүй болон татварын ногдлоо буруу тодорхойлсон байдал илэрвэл татварын хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Татварын хяналт шалгалт

47 дугаар зүйл. Татварын хяналт шалгалт

Хэвлэх

47.1.Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана.

47.2.Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.3.Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараахь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна:

47.3.1.татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох;

47.3.2.татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэт эсэхийг шалган тогтоох;

47.3.3.нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх.

47.4.Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй.

47.5.татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.6.Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харьяаллыг тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.7.Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, авлигад үл автах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийнэ.

47.8.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлан мөрдүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох

Хэвлэх

48.1.Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно:

48.1.1.бодит үнийн арга;

48.1.2.жишиг үнийн арга.

48.2.Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ нь ийм харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнээс ялгаатай байвал зах зээлийн ердийн нөхцөлд хэрэглэж болох үнийн харьцуулалт, тооцооллын аргыг ашиглан татварын ногдол тогтоохыг "бодит үнийн арга" гэнэ.

48.3.Татвар төлөгч Монгол Улсад болон гадаад улсад байгаа харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн борлуулалт, худалдан авалт, боловсон хүчин илгээх, техникийн үйлчилгээ үзүүлэх, хоршсон үйлдвэрлэл явуулах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ, төлбөр, хураамж нь /цаашид "үнэ" гэх/ бодит үнээс их буюу бага байвал татварын ногдлыг тодорхойлохдоо бодит үнийн аргыг хэрэглэнэ.

48.4."Харилцан хамаарал бүхий этгээд" гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.

48.5.Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг "жишиг үнийн арга" гэнэ.

48.6.Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

48.7.Татвар төлөгч нь шууд бус аргаар татварын ногдол тодорхойлоход шаардагдах материалыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй.

49 дүгээр зүйл. Байр, агуулахад нэвтрэн орох

Хэвлэх

49.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр, агуулах, зооринд болон аливаа компьютер, техник хэрэгсэл, програм хангамжид нэвтрэн орж ажлын зураг авалт, үзлэг, тооллого хийх, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.

/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

49.2.Энэ хуулийн 49.1-д заасан үйл ажиллагааг татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны даргын баталсан албан томилолтоор хяналт шалгалтын ажиллагаа явуулна.

49.3.Татварын улсын байцаагч нь үзлэг, тооллого, хяналт шалгалт хийх тухай татварын албаны удирдамж болон томилолт татварын улсын байцаагчийн үнэмлэхээ татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлсний үндсэн дээр байр агуулахад нэвтрэн орно.

49.4.Гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын байр, дипломат эрх ямба бүхий албан тушаалтны орон сууцанд энэ хуулийн 49.1-д заасан ажиллагаа явуулахыг хориглоно.

50 дугаар зүйл. Үзлэг хийх журам

Хэвлэх

50.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу үзлэг хийхдээ дараахь журмыг баримтална:

50.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонирхлын зөрчилгүй, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай захирах, захирагдах ёсны харилцаагүй хөндлөнгийн гэрчийг байлцуулах;

50.1.2.үзлэгт хамрагдаж байгаа эд хөрөнгийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулах;

50.1.3.үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэж оролцсон болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, хэрэв гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

50.2.Хамрагдах зүйлийн өмчлөл, эзэмшлийн ялгааг үл харгалзан татварын алба, татварын улсын байцаагч нь үзлэг хийх эрхтэй.

51 дүгээр зүйл. Тооллого явуулах журам

Хэвлэх

51.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу тооллого хийхдээ дараахь журмыг баримтална:

51.1.1.бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого хийхдээ татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулж, тооллогын бүртгэл, тэмдэглэл үйлдэх;

51.1.2.тооллогын бүртгэл, тэмдэглэлд тооллого хийсэн татварын улсын байцаагч болон тооллого явуулахад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурах бөгөөд ийнхүү зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

52 дугаар зүйл. Ажлын зураг авалт хийх журам

Хэвлэх

52.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу ажлын зураг авалт хийхдээ дараахь журмыг баримтална:

52.1.1.татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалтыг урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр хийх, урьдчилан мэдэгдсэн тохиолдолд уг ажиллагаанд татвар төлөгчийг, урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулах;

52.1.2.ажлын зураг авалтад холбогдох мэргэжилтэнг оролцуулж, шаардлагатай хэмжих хэрэгсэл ашиглах;

52.1.3.ажлын зураг авалтын тооцоо дүгнэлт хийж, тэмдэглэл үйлдэх, уг тэмдэглэлд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Татварын бүртгэл, өр

53 дугаар зүйл. Татварын бүртгэл

Хэвлэх

53.1.Татварын алба нь татвар, алданги, торгуулийн нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө.

53.2.Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана.

53.3.Татварын алба нь татвар, алданги, торгуулийн орлогыг дамжуулан бүртгэх, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татварын илүү төлөлтийг хуулийн дагуу буцаах зориулалт бүхий харилцах данстай байна.

53.4.Банк нь татварын албаны харилцах дансанд тухайн өдөр орсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татварын илүү төлөлтийг буцаан олгох тухай татварын албаны төлбөрийн даалгаврын гүйлгээг хийж, үлдэх хэсгийг өдөрт нь багтаан төрийн сангийн дансанд шилжүүлнэ.

53.5.Татварын бүртгэл болон татварын орлогыг дамжуулан бүртгэх дансыг хөтлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.

54 дүгээр зүйл. Мэдэгдэх хуудас гардуулах

Хэвлэх

54.1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

54.1.1.татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр;

54.1.2 татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;

54.1.3.мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр;

54.1.4.татвар ногдох зүйл;

54.1.5.төлбөл зохих татварын хэмжээ;

54.1.6.мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага;

54.1.7.татвар төлөх газар;

54.1.8.татварын ногдлыг тооцсон үндэслэл;

54.1.9.татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.

54.2.Татварын ногдлыг төлөхгүйд хүрч болзошгүй тохиолдолд татварын албаны дарга энэ хуулийн 54.1.6-д зааснаас богино хугацаа тогтоож болно.

55 дугаар зүйл. Татварын өр

Хэвлэх

55.1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна:

55.1.1.татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги;

55.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги;

55.1.3.татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль.

56 дугаар зүйл. Татварын өрийг барагдуулах дараалал

Хэвлэх

56.1.Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:

56.1.1.тухайн татварт ногдох алданги;

56.1.2.торгууль;

56.1.3.татварын үндсэн өр.

56.2.Хэрэв татвар төлөгч тухайн татварын төлбөрийг аль хугацааны, ямар татварт хамаарахыг заагаагүй бол татварын өр төлөх дарааллыг татварын алба тусгайлан тогтооно.

57 дугаар зүйл. Өр төлөх хугацаа, түүнийг сунгах

Хэвлэх

57.1.Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно:

57.1.1.энэ хуульд заасны дагуу ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног;

57.1.2.хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног.

57.2.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6 , 54.2, 57.1-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

57.3.Энэ хуулийн 57.1, 57.2-т заасан журмаар татварын өр төлөх хугацааг тогтоох, сунгах нь татварын алданги үл тооцох үндэслэл болохгүй.

58 дугаар зүйл. Татварыг суутган тооцох, буцаан олгох

Хэвлэх

58.1.Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ:

58.1.1.тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох;

58.1.2.татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох;

58.1.3.буцаан олгох.

58.2.Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.

59 дүгээр зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгө

Хэвлэх

59.1.Татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгөд дараахь зүйл хамаарна:

59.1.1.татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн;

59.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлсон татварын ногдлыг эрх бүхий байгууллага хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн;

59.1.3.татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүн.

59.2.Татвар төлөгчийн үндэслэлгүй, илүү хураагдсан хөрөнгийг татварын алба энэ хуулийн 59.1.1-59.1.3-т заасан шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор буцаан олгоно.

59.3.Энэ хуулийн 59.1-д заасан хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэж болох бөгөөд энэ нь түүнд алданги үл тооцох үндэслэл болохгүй.

60 дугаар зүйл. Алдангийн хэмжээг тогтоох, хугацааг тооцох журам

Хэвлэх

60.1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно.

60.2.Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна.

60.3.Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно:

60.3.1.энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор;

60.3.2.татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор.

60.4.Татварын алданги, торгуульд алданги тооцохгүй.

60.5.Энэ хуулийн 43 болон 59 дүгээр зүйлд заасны дагуу алданги тооцон буцаан олгох асуудлыг татварын улсын байцаагч акт үйлдэн шийдвэрлэх бөгөөд уг актыг энэ хуулийн 74.1, 74.2-т заасан татвар нөхөн төлүүлэх, торгууль ногдуулах акттай хамтатган үйлдэж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах

61 дүгээр зүйл. Хугацаанд нь төлөөгүй татварын өр

Хэвлэх

61.1.Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.

61.2.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна.

62 дугаар зүйл. Хугацаанд нь төлөөгүй татварыг хураах

Хэвлэх

62.1.Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна:

62.1.1.үл маргах журмаар гаргуулах;

62.1.2.эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах;

62.1.3.шүүхэд нэхэмжлэл гаргах.

62.2.Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно.

63 дугаар зүйл. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах

Хэвлэх

63.1.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа,шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

63.2.Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана.

64 дүгээр зүйл. Эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулах

Хэвлэх

64.1.Энэ хуулийн 57.2-т заасан хугацаанд төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулна.

64.2.Татварын өрийг энэ хуулийн 64.1-д заасны дагуу гаргуулах шийдвэрийг татварын алба гаргана.

64.3.Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг төсвийн орлогод оруулж болно.

65 дугаар зүйл. Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах журам

Хэвлэх

65.1.Энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахдаа дараахь журмыг баримтална:

65.1.1.татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулахаар татвар төлөгч болон татвар төлөгчид орлого олгож байгаа хуулийн этгээд, хувь хүнд төлбөрийн хуудас хүргүүлэх;

65.1.2.хуулийн этгээд нь төлбөрийн хуудсыг хүлээн авмагц татвар төлөгчийн орлогоос зохих суутгалыг сар тутам хийж, суутгал хийснээс хойш ажлын З өдрийн дотор уг мөнгийг төлбөрийн хуудсанд заасан дансанд шилжүүлэх;

65.1.3.татварын өрийг шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс, бусад орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад өр, төлбөрийн өмнө суутгах;

65.1.4.татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн бол хуулийн этгээд нь түүний гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах.

65.2.Татварын өрийг хувьцаанаас төлүүлэх бол Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйл, энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

66 дугаар зүйл. Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах журам

Хэвлэх

66.1.Татварын өрийг энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилно.

66.2.Энэ хуулийн 66.1-д заасан ажлын хэсэг өр барагдуулах ажиллагааг дараахь журмаар явуулна:

66.2.1.татварын өрд өгөх эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдэл, хорогдол, татвар төлөгчийн санал, орон нутгийн тухайн үеийн ханшийг харгалзан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тогтоож, тэмдэглэл үйлдэх, хөрөнгийн бүртгэлийг тэмдэглэлд хавсаргах;

66.2.2.татварын өрд өгсөн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах, татвар төлөгч нь хүсвэл түүнийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг дуудлага худалдаанд байлцуулах;

66.2.3.дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгох;

66.2.4.дуудлага худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өр, дуудлага худалдааны зардлаас давбал ийнхүү илүү гарсан хэсгийг татвар төлөгчид буцаан олгож тэмдэглэл үйлдэх.

66.3.Дуудлага худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өрийг барагдуулахад хүрэлцэхээргүй бол татвар төлөгч нь уг татварын өрийн үлдсэн хэсгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

66.4.Эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тогтооход мэргэжлийн байгууллага болон мэргэжилтний туслалцаа авч болно.

67 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх

Хэвлэх

67.1.Татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр, агуулах /цаашид "эд хөрөнгө" гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно:

67.1.1.татварын хяналт шалгалт, тооллого, үзлэг, ажлын зураг авалт явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл;

67.1.2.эд хөрөнгийг нуух буюу бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэл;

67.1.3.энэ хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, эд хөрөнгийг хамгаалах шардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэл.

67.2.Энэ хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан хугацаа дуусвал татварын алба эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлан, акт үйлдэнэ.

67.3.Энэ хуулийн 67.1-д заасны дагуу татварын албаны даргын гаргасан шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

68 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх журам

Хэвлэх

68.1.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тооллого, үзлэг, шалгалт хийхээр томилогдсон, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргахаар итгэмжлэгдсэн татварын улсын байцаагч дараахь журмаар гүйцэтгэнэ:

68.1.1.эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахад татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулах;

68.1.2.эд хөрөнгө битүүмжилсэн тухай акт, тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгаж, актад эд хөрөнгийг битүүмжилсэн үндэслэл, хугацааг заах;

68.1.3.битүүмжилсэн эд хөрөнгийг лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгөх .

68.2.Энэ хуулийн 68.1.1-д заасан этгээд нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээж, уг ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд ийнхүү зурахаас татгалзвал шалтгаанаа дурдсан тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.

68.3.Энэ хуулийн 68.1.3-т зааснаар битүүмжилсэн эд хөрөнгийг хариуцсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг үрэгдэх, худалдах, бусдад шилжүүлэхээс сэргийлэх, бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөхгүй байх үүрэг хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагын талаар татварын улсын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулна.

69 дүгээр зүйл. Эд хөрөнгө барьцаалах үндэслэл, журам

Хэвлэх

69.1.Энэ хуулийн 64.3-т заасны дагуу татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан гаргуулах бол дараахь журмыг баримтална:

69.1.1.тухайн татвар төлөгчийн өөрийн өмчийг татварын өрөнд барьцаалах;

69.1.2.эд хөрөнгийг барьцаанд авахдаа татвар төлөгчтэй гэрээ байгуулж, уг эд хөрөнгийн чанар, үнэ, хэлбэр, өнгө, хэмжээ, байршил, хэний эзэмшилд, хаана байгааг тодорхой заах, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх байгууллагад бүртгүүлэх;

69.1.3.барьцааны гэрээний хугацааг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцож тогтоох.

69.2.Татвар төлөгч нь гэрээнд заасан хугацааны дотор татварын өрийг барагдуулсан бол барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцааж авах эрхтэй.

69.3.Татвар төлөгч нь барьцаалсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй бөгөөд энэхүү үүргийг зөрчин хохирол учруулбал хариуцлагыг өөрөө хүлээнэ.

69.4.Татвар төлөгчийн дараахь эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахыг хориглоно:

69.4.1.татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглэх /улирлын/ хувцас, хэрэглэл;

69.4.2.удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

69.4.3.хуучирч элэгдэн хэрэгцээ хангахгүй болсон эд зүйл;

69.4.4.татвар төлөгчийн байнга амьдран суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд хэрэглэж буй түлээ, нүүрс.

69.5.Барьцааны эд хөрөнгийг худалдахдаа энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

70 дугаар зүйл. Шүүхэд нэхэмжлэл гаргах

Хэвлэх

70.1.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана.

70.2.Эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахаар энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу тохиролцсон боловч татвар төлөгч уг үүргээ биелүүлэхээс татгалзсан, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан бол энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад байгууллагын үүрэг

71 дүгээр зүйл. Банк, санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын хүлээх үүрэг

Хэвлэх

71.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

71.2.арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага:

71.2.1.харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэж заасан банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;

71.2.2.татвар төлөгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банкинд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх;

71.2.3.харилцагчийн өр төлбөрийг дараахь дарааллаар гүйцэтгэх:

71.2.3.а.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд заасан өр төлбөр;

71.2.3.б.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;

71.2.3.в.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр.

71.3.Банк нь энэ хуулийн 71.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

71.4.Энэ хуулийн 71.2.3 дахь заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн717 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

71.5.хөрөнгийн бирж:

71.5.1.хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх.

71.6.цагдаагийн байгууллага:

71.6.1.татварын алба, татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө барьцаалах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдүүлэх;

71.6.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт нь байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;

71.6.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

71.6.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх.

71.7.гаалийн байгууллага:

71.7.1.татвар төлөгчийн регистрийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, экспорт, импортынх нь үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албатай тохиролцсон хугацаанд гаргаж өгөх.

71.8.Иргэний бүртгэл, мэдээллийн болон иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

71.9.төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтан:

71.9.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

71.9.2.татварын орлогоос санхүүжигдэж байгаа төсвийн зарлага, зарцуулалтын үр өгөөжийг салбар, байгууллагынхаа жишээн дээр тулгуурлан тайлбарлан сурталчлах, боломжтой хэлбэрээр тайлагнах;

71.9.3.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, татварын албатай хамтран ажиллах;

71.9.4.хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

711дүгээр зүйл.Банк, санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын хүлээх үүрэг

Хэвлэх

711.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар доор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

711.2.Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага:

711.2.1.харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;

711.2.2.татвар төлөгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банкинд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх;

711.2.3.харилцагчийн өр төлбөрийг дараахь дарааллаар гүйцэтгэх:

711.2.3.а.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд заасан өр төлбөр;

711.2.3.б.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;

711.2.3.в.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр.

711.3.Банк нь энэ хуулийн 711.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

711.4.Энэ хуулийн 711.2.3 дахь заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

711.5.Хөрөнгийн бирж:

711.5.1.хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх.

711.6.Цагдаагийн байгууллага:

711.6.1.татварын алба, татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө барьцаалах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдүүлэх;

711.6.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт нь байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;

711.6.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

711.6.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх.

711.7.Гаалийн байгууллага:

711.7.1.татвар төлөгчийн регистрийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, экспорт, импортынх нь үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албатай тохиролцсон хугацаанд гаргаж өгөх.

711.8.Иргэний бүртгэл, мэдээллийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.

711.9.Төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтан:

711.9.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

711.9.2.татварын орлогоос санхүүжигдэж байгаа төсвийн зарлага, зарцуулалтын үр өгөөжийг салбар, байгууллагынхаа жишээн дээр тулгуурлан тайлбарлан сурталчлах, боломжтой хэлбэрээр тайлагнах;

711.9.3.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, татварын албатай хамтран ажиллах;

711.9.4.хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх.

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

711.10.Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, шилжүүлснийг бүртгэсэн талаархи мэдээллээ татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

711.11.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэл, эцсийн эзэмшигчийн бүртгэлийн өөрчлөлтийн мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

72 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх

Хэвлэх

72.1.Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

72.1.1.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад энэ хуулийн 17.1.6-д заасан хугацаанд;

72.1.2.татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад;

72.1.3.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

72.1.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд.

72.2.Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

72.3.Татварын алба болон Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 72.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ энэ хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль[1], Маргааны таслах зөвлөлийн ажиллах журмыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

[1] Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль-"тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 99 дїгээрт нийтлэгдсэн.

73 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

73.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

73.2.Татварын улсын байцаагч нь албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ хуулиар хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь сахилгын шийтгэл ногдуулна:

73.2.1.сануулах;

73.2.2.албан тушаалын сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

73.2.3. албан тушаал, эсхүл цол бууруулах;

73.2.4.татварын улсын байцаагчийн эрхийг 12 сар хүртэл хугацаагаар, эсхүл бүрмөсөн хасах;

73.2.5.татварын албанаас халах.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

73.3.Энэ хуулийн 73.2. дахь хэсэгт заасан шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй бөгөөд зөрчлийн шинж байдлыг харгалзан энэхүү зүйлийн 73.2.3, 73.2.5-д заасан шийтгэлийг 73.2.4-т заасан шийтгэлтэй, 73.2.3–т заасан шийтгэлийг тус тус давхардуулан хэрэглэж болно.

74 дүгээр зүйл.Төлөөгүй татварт ногдуулах алданги

Хэвлэх

74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.

74.2.Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

75 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

75.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

75.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

76 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

76.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН