- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ(ХА-ны 3 талт гэрээний) /ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ(ХА-ны 3 талт гэрээний)
/ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 209
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан "Хамтын ажиллагааны гурван талт гэрээ"-ний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Үндэсний Хорооны ажлын алба (Төв)-ыг байгуулсугай.
2. Улсын төсвөөс санхүүжих ажлын албаны орон тооны хязгаарыг 5 хүртэл байхаар тогтоосугай.
3. Ажлын албаны 2011 оны үйл ажиллагааны зардал болох 44. 546.100 (дөчин дөрвөн сая таван зуун дөчин зургаан мянга нэг зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, цаашид тус ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
