- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол судлалын)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 56
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол судлалын)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. "Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A