A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 78-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөв болон бусад төсөл, хөтөлбөрт тусгаж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нарт даалгасугай.