- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 224
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын 7 дугаар заалтын "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах" гэснийг "Нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах" гэж өөрчилсүгэй..
2. "Багануурын дулааны станц" хувьцаат компанийн нийт хувьцааг нэг багц болгон нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
