- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын 15 дугаар заалтын "Монэнзим" төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьчлах арга хэлбэр, нөхцөлийн "Төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн байгуулж, төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих" гэснийг "Төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн байгуулж, төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр хаалттай уралдаант шалгаруулалтаар" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
