- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУЖИРТЫН РАШААН СУВИЛАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУЖИРТЫН РАШААН СУВИЛАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 59
Хужиртын рашаан сувиллыг Орхон голын бүсийн аялал жуулчлалын төв болгож үйл ажиллагааг нь шинэчлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хужиртын рашаан сувиллын үйл ажиллагааг шинэчлэхэд эхний ээлжинд шаардлагатай байгаа 543,5 сая төгрөгийг Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг Засгийн газрын зарим хэрэгжүүлэгч агентлагуудын дотоодын хөрөнгө оруулалтын нөөцөөс санхүүжүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд зөвшөөрсүгэй.
2.Хөрөнгө оруулалтын явц, үр дүнд хяналт тавьж, төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлд авахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
