- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ТОГТООМЖ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2009 оны 1 дүг

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛЬ ТОГТООМЖ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 121
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, "гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1997 оны 95 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэх орилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн мэдээллийн төв, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын давтан сургалтын төв /Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөнөөр/, Цагдаагийн академийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэн болон Хуульчдыг давтан сургах төвийг тус тус нэгтгэж, Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдоржид зөвшөөрсүгэй.
2. Тус төсвийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд холбогдох хуульд заасан санхүүжилтийн эх үүсвэрээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны эрдэм шинжилгээний ажлын захиалгыг санхүүжүүлэх хэлбэрээр төсвийн санхүүжилтийг эхний 2 жил хүртэлх хугацаанд уг яамаар дамжуулан олгох, цаашид бусад эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын жишгээр санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй..
3. Төвийн дүрэм, орон тоо, төсвийг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, төвийн байрны асуудлыг шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
