- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Галын аюулгүй байдлын тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Галын аюулгүй байдлын тухай/
Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Иргэний хамгаалалтын газар дахь ой, хээрийн түймэртэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг алба, нэгжийг холбогдох орон тоо, төсөв, хөрөнгийн хамт Гал түймэртэй тэмцэх газарт шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгасугай.
2.Уг ажлыг зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталсугай:
Комиссын дарга | -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр |
Гишүүд: | -Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар; |
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Баасанхүү; | |
-Хууль зүйн яамны Мэдээлэл,хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Одбаяр; | |
-Иргэний хамгаалалтын газрын дарга П.Сүндэв; | |
-Гал түймэртэй тэмцэх газрын дарга Д.Хишигбаатар. |
.
3.Ажлынхаа дүнг 2000 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг комиссын дарга Н.Батбаярт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байнгын онцгой комиссыг шинэчлэн байгуулах тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд бөгөөд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
