A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Орон нутгийн захиргаа болон ОХУ-ын субъектуудын гүйцэтгэх засаглалын байгууллагын хоорондын хамтын
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын Орон нутгийн захиргаа болон ОХУ-ын субъектуудын гүйцэтгэх засаглалын байгууллагын хоорондын хамтын ажиллагааны зарчмуудын тухай/

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Орон нутгийн захиргаа болон ОХУ-ын субъектуудын гүйцэтгэх засаглалын байгууллагын хоорондын хамтын ажиллагааны зарчмуудын тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.НЯМДОРЖ