- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2003 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 38
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2002 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай..
2. Энэхүү хэлэлцээрийг баталсан тухай Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газарт мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
