A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ БАТЛАХ ТУХАЙ  /Бүгд Найрамдах Польш Улстай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Бүгд Найрамдах Польш Улстай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах/

2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 221

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1999 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Варшав хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр", "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хооронд шинжлэх ухаан, технологийн талаар хамтран ажиллах Хэлэлцээр"-үүдийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД