A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХҮН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 4

"Хүн" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг авч үзсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраасТОГТООХ нь:

1."Хүн" хөтөлбөрийн хүрээнд ирэх онд хэрэгжүүлж эхлэх арга хэмжээнүүдийн төслийг энэ онд багтаан боловсруулж дуусгахын хамт тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 1996 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/, Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/-д даалгасугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн" хөтөлбөрийн тухай Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 121 дүгээр тогтоолын З дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ