- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Сэргээгдэх эрчим хүч ашиглан хөдөөг цахилгаан эрчим хүчээр хангах “100 000 Нарны гэр” үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Сэргээгдэх эрчим хүч ашиглан хөдөөг цахилгаан эрчим хүчээр хангах "100 000 Нарны гэр" үндэсний хөтөлбөр/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Сэргээгдэх эрчим хүч ашиглан хөдөөг цахилгаан эрчим хүчээр хангах "100 000 Нарны гэр" үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт даалгасугай..
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийн явцыг жил бүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
