A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Монгол Улсын Засгийн газраас Тогтоох нь:

1.Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал бүрт дүгнэлт хийж, шаардлагатайг нь тодотгон шалгаж шалтгаан нөхцөлийг нарийн тогтоох, зөрчил, дутагдалд холбогдсон хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцох, Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн заалт бүрийг хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч дүнг энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт илтгэхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга С.Лувсандашид даалгасугай.

2.Нутаг дэвсгэртээ байрладаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг энэ оны Ш улиралд багтаан шалгаж, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Хөвсгөл аймагт хийгдсэн шалгалтын дүнгээс үндэслэн юуны түрүүнд төрийн захиргааны байгууллагын ажилтны сахилга хариуцлага, бүтээлч ажиллагааг дээшлүүлэх шаардлагатай байгааг харгалзан энэ талаар дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

а/ хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг мэдээлж сурталчлах, хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулан хариу өгөх талаар салбарын болон дэвсгэр нутгийн хэмжээнд баримтлах журам тогтоон мөрдүүлж ажиллах;

б/ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хариуцсан ажилдаа бодитой дүгнэлт хийж, бодлого, зорилтоо тодорхойлсны үндсэн дээр ажлаа жилээр төлөвлөн гүйцэтгэлийг нь улирал тутам дүгнэж, төлөвлөсөн ажлыг хугацаанд нь биелүүлээгүй албан тушаалтантай тодорхой хариуцлага тооцох байх;

в/ ажлын давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, ачааллыг нягтруулах, ажил эзэнгүйдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ажилтнуудын ажил үүргийн хуваарийг хянан үзэж, тэдний илтгэл, сонсголыг Сайдын болон Засаг даргын зөвлөл, хамт олны хурал, зөвлөлгөөнөөр хэлэлцэн үүрэг даалгавар, чиглэл өгч биелэлтийг нь байнга тооцож байхын хамт улирал бүр ажлынх нь эцсийн үр дүнгээр зохих журмын дагуу цалин хөлсийг нь нэмэгдүүлэх буюу бууруулж байх;

г/ аппаратын газар, хэлтэс, тасаг, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, түүнчлэн харьяа байгууллагуудын ажлыг үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаар нь хагас, бүтэн жилээр дүгнэж, ажлаараа хоцорч яваа нэгжид анхаарлаа төлвөрүүлж ажиллах;

д/ нутаг дэвсгэртээ байрладаг болон хуулиар тогтоосон эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамаарах салбар, нэгжийн хэмжээнд хийгдэх хяналт шалгалтын ажлыг нэгдсэн хуваариар зохицуулж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулахад чиглүүлэх;

е/ төсөвт зардлыг хэмнэх замаар хөрөнгийн эх үүсвэр гаргаж ажилтнуудыг дотоод, гадаадын сургалтад хамруулж мэргэжлийг нь дээшлүүлж байхын зэрэгцээ ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр сургаж мэргэшүүлэх ажлыг байнга зохион байгуулж нэгэнт сургасан боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэмжээ авах;

ж/ шүүх, прокурорын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж, тэдгээрийн болон хууль хяналтын бусад байгууллагуудыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж байх.

4.Энэ тогтоолын биелэлтэд байнгын хяналт тавьж дүнг хагас, бүтэн жилээр танилцуулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /С.БАНЗРАГЧ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, түүний аппаратын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ