A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨДӨӨ АЖ АХУЙД ҮЙЛЧЛЭН ЗУУЧЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН АЖИЛД ТУСЛАХ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум, багийн Засаг дарга, хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а)хөдөө аж ахуйд үйлчлэн зуучлах үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн хяналтын зөвлөл холбогдох хуулийг хэрхэн биелүүлж байгаа болон үйл ажиллагаагаа дүрмийнхээ дагуу явуулж байгаа эсэх (ашиг, орлогын хуваарилалт зэрэг)-д хяналт тавьж байсугай;

б)орон нутагт хөдөө аж ахуйн зориулалтаар баригдсан услалтын систем, гүн өрмийн худаг, эмчилгээ тэжээлийн цэг, хадлангийн механикжсан салаа, үржлийн фермийн барилга байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүртгэл хяналтад авч мэргэжлийн албад болон хөдөө аж ахуйд үйлчлэн зуучлах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд удаан хугацаагаар түрээслүүлэн эзэмшүүлэх арга хэмжээ авсугай;

в)хөдөө аж ахуйд үйлчлэн зуучлах үүрэг бүхий орон нутагт байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллахдаа тэдгээрийн аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй байх зарчмыг баримтлахын зэрэгцээ тэднийг өөр хоорондоо болон бусад аймаг, сумдын ижил төрлийн нэгж, байгууллагатай хоршиж ажиллах замаар үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласугай.

2.Хөдөө аж ахуйд үйлчлэн зуучлах аж ахуйн нэгж, байгууллагыг удирдах боловсон хүчнээр бэхжүүлэх, тэдэнд зориулсан мэргэжил, удирдлагын арга зүйн семинар, зөвлөлгөөнийг 1994 оноос ээлж дараатай зохион байгуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт (С.АДЪЯА)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД