- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн өмч хувьчлалын явцад гарсан алдаа гажуудлыг засах ажлын явцад дүн шинжилгээ хийж, төрийн болон хоршооллын өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийн хамт хувьчлалын ажлын тооцоог энэ онд багтаан бүрэн хийж дуусгах, хариуцах эзэнгүй үлдсэн өмч хөрөнгийн судалгааг гаргаж бүртгэн хяналтад авч, тэдгээрийг эвдэж
сүйтгэхгүй, зарж үрэгдүүлэхгүй байлгах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын
гүйцэтгэх захиргааны дарга нартай хамтран тодорхой ажил зохион байгуулж дүнг 1994 оны 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.
2.Өмч хувьчлалын дүнд хөдөө аж ахуйд үүссэн хувийн аж ахуйтан, жижиг компаниуд сайн дурын үндсэн дээр хүч хөрөнгө, хөдөлмөрөө нэгтгэн хоршиж ажиллан зах зээлийн эдийн засгийн харилцаанд идэвхтэй, үр дүнтэй оролцоход нь бүх талыг дэмжлэг тусламж үзүүлж, тэдэнд үйлчлэн зуучлах аж ахуйн нэгжийг төрийн байгууллагын хяналтад авсан өмч хөрөнгөд түшиглүүлэн оновчтой хэлбэрээр байгуулж ажиллуулах асуудлыг холбогдох яам, тусгай газар, аймгуудын Засаг дарга нартай хамтран авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-нд үүрэг болгосугай.
3.Хөдөө орон нутагт эмнэлэг, соёл, худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах тогтолцоог бий болгох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Соёлын яам (Н.ЭНХБАЯР), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), аймаг,нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
4.Мал эмнэлэг, үржлийн болон ургамал хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэх, улсын аюулаас хамгаалах нөөцөд өвс, үр, тэжээл,таваарын тариа авч хадгалах зорилгоор улсын төсвөөс олгож буй хөрөнгийг зориулалтынх нь дагуу үр ашигтай зарцуулж байхыг аймгийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, уг хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-нд тус тус даалгасугай.
5.Аж ахуйн нэгжүүдийн саналыг авсны үндсэн дээр тариалалт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл, үтрэмийн техникийн парк шинэчлэлтийг 1994 оноос эхлэн ээлж дараатай хийх асуудал боловсруулж 11 дүгээр сард Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-нд үүрэг болгосугай.
6.Малчид, тариаланчдыг мөнгөний гачаалаас гаргах,тэдний худалдан авах чадварыг дээшлүүлэх зорилгоор арилжааны банкуудад бэлэн бус тооцоо, зээлийн оновчтой систем бий болгох арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаатай хамтран авч хэрэгжүүлэхийг Монгол банкны ерөнхийлөгч (МОЛОМЖАМЦ)-д зөвлөсүгэй.
7.Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн энэ оны тариалалт, ургац хураалтад зориулж аваад төлөгдөөгүй байгаа зээл, өр төлбөрийн асуудлыг Сангийн яам, Монгол банк, Худалдаа, хөгжлийн банктай хамтран авч үзэж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлдөд даалгасугай.
8.Улсын нөөцөд өвс, тэжээл татан авахтай холбогдсон зардлыг санхүүжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-нд, улсын нөөцийн өвс, тэжээл тээвэрлэх ажлыг энэ онд багтаан дуусгахыг Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН)-нд тус тус үүрэг болгосугай.
9.Энэ оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн малын хулгайтай тэмцэх ажлыг орон нутгийнхаа хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж дүнг 1994 оны 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
Текст томруулах
A
A
A

1993 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |