- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 259
Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төр, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 71 төгрөг 01 мөнгөөр шинэчлэн тогтоосугай. /ЗГ-ын 2000 оны 108 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
